ОРХОН: Ахмад дайчин Г.Дугаржавд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-18 21:10:54
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин Г.Дугаржавд аймгийн удирдлагууд хүндэтгэл илэрхийллээ.


Ахмад дайчин Г.Дугаржав штабын бичээч, хуягт танкны техникч, байлдагч, Нисэх дивизийн хоёрдугаар хороонд үүрэг гүйцэтгэж байсан юм. Түүнд аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Оюунтүлхүүр нар гарын бэлэг гардуулахын ташрамд залуу хойч үедээ эх орноо хайрлаж, хамгаалах сургаалаа хайрлахыг хүсэж байлаа.

 

Ахмад дайчин Г.Дугаржав хэлэхдээ, “Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө олон цэрэг эрс амь, биеэ үл хайрлан тэмцэж өнөөдрийн Монгол Улсыг бүтээсэн гэдгийг залуучууд та бүхэн минь үргэлж санаж, сэрж байгаарай”  хэмээн захилаа.

 

Мөн энэ өдөр Зэвсэгт хүчний байгууллагын шилдэг алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасан юм. 


Холбоотой мэдээ