СЭЛЭНГЭ: Цөөн малаас өндөр ашиг шим хүртэх боломж байна

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2024-03-18 10:22:29

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Майнд Тэч ХХК-ийн Сэлэнгэ үйлдвэр нь Эзэгтэй, Оргих ургамлын тосноос гадна малын уурагт тэжээл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

 

Өнгөрсөн 7 хоногт тус компаниас Тослог ургамал тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Эднийх ургамлын тос, малын тэжээл буюу уургаа рапсаас гаргаж авдаг байна.

 

Ингэж гаргаж авсан уураг нь шим тэжээл өндөртэй бөгөөд үхэр тэжээж туршихад 100 кг амьдын жинтэй үхэр 3 сарын дотор 350 кг болон нэмэгддэг аж.

 

Энэхүү уурагт тэжээлийг малд өгөхдөө өдөрт 100 гр уургийг өвс, буудайтай хольж, шим тэжээлийн зохистой харьцаа үүсгэх байдлаар хэрэглэдэг байна.

 

Тус компанийн үйлдвэрлэж байгаа дээрх уургаар баялаг тэжээл нь цөөн малаас өндөр ашиг шим хүртэх өргөн боломжийг олгож, малыг богино хугацаанд таваарлаг болгох давуу талтай ажээ.

 

Холбоотой мэдээ