Нусийр Яссин Монголд дахин ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-14 15:38:34

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  Дэлхийд алдартай "Нэйс Дэйли"-г үүсгэн байгуулагч Нусийр Яссин ирэх тавдугаар сард Монголд дахин ирэхээр болжээ.


Түүний хувьд энэ тавдугаар сарын 4-нд “Mongolia’s biggest creator event”-ээ зохион байгуулах гэнэ. Уг үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хүмүүст нээлттэй ч суудлын тоо хязгаартай аж. Эвенттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сард олон нийтэд албан ёсоор танилцуулна. 


Дэлхийн алдартай контент бүтээгч “Нэйс Дэйли”-г үүсгэн байгуулагч, цахим орчинд 70 гаруй сая дагагчтай Нусийр Яссин өнгөрсөн оны наймдугаар сард Монгол ирсэн билээ. Тэрбээр ирэхдээ Монгол Улсын тухай цуврал контент бүтээсэн байдаг.

Холбоотой мэдээ