Рингэнд авсан гэмтлийн улмаас Шотландын боксчин нас баржээ

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-10-01 16:23:36

ЛОНДОН./BBC/. Пүрэв гарагийн орой Глазго хотын Радиссон зочид буудалд болсон халз тулааны үеэр Шотландын хагас дунд жингийн боксчин Майк Тоуэлл хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэн ирээд нас баржээ.

Өрсөлдөгч болох Дэйл Эванс-тай хийсэн тоглолтын нэгдүгээр үед 25 настай Тоуэлл хүнд цохилтод орсон боловч удалгүй сэргэж тоглолтыг үргэлжлүүлжээ. Гэвч 5 дугаар үед дахин нокдаунд орсон тул шүүгч тоглолтыг зогсоосон байна. Эмнэлэгт хүргэгдэн ирсэн Тоуэлл зохиомол амьсгалын аппаратаар амьсгалж байсаар бямба гарагт нас баржээ.

Майк Тоуэллийг “төмөр Майк” гэж нэрлэдэг байсны учир нь тэрбээр огт ялагдаж байгаагүйтэй холбоотой юм. Тоуэлл 11 удаа ялж, нэг удаа тэнцэж байжээ.  

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ