Монгол Улс 941 мянган өрхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-07 16:03:44

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ өнөөдөр танилцууллаа.


Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаа буюу өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар, Монгол Улсад нийт 941 500 өрх байна. Нийт 17500 иргэн гэрлэлтээ бүртгүүлж, 4453 иргэн гэр бүлээ цуцлуулжээ. Гэр бүл цуцлалтын хэмжээ огт өөрчлөлтгүй, 4000-4500-ын хооронд хэлбэлзэж байна.


Улсын хэмжээнд нийт 66048 эмэгтэй, 15089 эрэгтэй өрх толгойлж байна. Эцэг, эх нь  үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс үүдэж 57 хувь нь үл хайхрах хүчирхийлэл үйлдэж байна.


Мөн судалгаагаар гэр бүлийн гэрээ байгуулахыг судалгаанд оролцогчдын 57 нь дэмжсэн бөгөөд 34 хувь нь гэр бүл цуцалсны дараа хэн нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх вэ гэдгийг тусгахыг 43 хувь нь эд хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах вэ гэдэг асуудлыг тусгая гэсэн саналтай байжээ. УБЕГ-ын мэдээллээр эд хөрөнгө эзэмшигчдийн дийлэнх нь эрчүүд байдаг аж. Эмэгтэйчүүдийн хувьд өмчлөл бага байсан бөгөөд дундын эд хөрөнгийг эрчүүд илүү захиран зарцуулдаг байна. 

Холбоотой мэдээ