ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сумын ЗДТГ-ын хамт олон үндэсний бичгийн сургалт авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЗДТГ-ын хамт олон үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг
нэмэгдүүлэх “Хүмүүн бичигтэн” аянд нэгдлээ.
Аяны хүрээнд байгууллагын хаяг болон албан бичгийг үндэсний бичгээр бичих, алба хаагчдыг компьютерийн хэрэглээнд үндэсний бичгээрээ алдаагүй бичиж сургах, нэрийн хуудсыг хос бичгээр стандартын дагуу хэвлэн хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан монгол бичгийн түвшин тогтоох сорилыг алба хаагчдаас авсан байна. Сорилд 50 албан хаагч хамрагдсанаас 15 нь дунд шат, 35 нь анхан шатны мэдлэгтэй байсан бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт үндэсний бичгийн сургалтыг мэргэжлийн багшаас авч, мэдлэг чадвараа дээшлүүлж байна.