Засгийн газрын гишүүд Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-30 16:50:13

Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнөөдөр Хэнтий аймагт айлчилж ард иргэдтэй уулзалт хийж Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны төрийн нарийн бичгийн дарга Өнөрбаяр, БОАЖНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Цэнгэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Цагаанхүү, Сангийн яамны төрийн сангийн газрын ахлах мэргэжилтэн Мөнхсүх болон оролцож иргэдийн асуултад хариулт өглөө.

Иргэдийн зүгээс“Насны хишиг” тэтгэвэр, хүүхдийн мөнгө, хэлмэгдэгсдэд үзүүлэх тусламжийн талаар  асуултууд асуусан юм.

Айлчлалын үеэрээ аймгийн Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын газруудаар орж тухайн байгууллагын ажил байдалтай нь танилцлаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ