Ф.Меркьюригийн Лондон дахь байшинг худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН, 2024 оны хоёрдугаар сарын 27. /The Daily Telegraph/. Домогт Queen хамтлагийн дуучин Фредди Меркьюригийн эзэмшиж байсан “Garden Lodge” харшийг 30 сая фунт стерлингээр (38 сая ам.доллар) худалдахаар зар тавьжээ.
Лондоны Кенсингтон хэмээх нэр хүндтэй дүүрэгт орших энэ байшинг Меркьюри 1980 онд худалдан авч, 1991 онд нас барах хүртлээ амьдарсан байна.
1907 онд баригдсан уг байшингийн талбайн хэмжээ, төлөвлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлаагүй байна. Мөн худалдаанд тавьсан тухай мэдээллийг интернэтэд тавиагүй бөгөөд “Knight Frank” үл хөдлөх хөрөнгийн агентлаг худалдан авах сонирхолтой хүмүүстэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ажээ.
Энэ харшийг Меркьюригийн эхнэр, "амьдралынх нь хайр" гэгдэж байсан Мэри Остин 1991 онд өвлөн авсан юм. Тэрбээр уг байшинд хүүхдүүдийн хамт 30 гаруй жил амьдарсан бөгөөд одоо байшингаа худалдахаар шийджээ. Үүнээс өмнө 2023 оны намар эдүгээ 72 настай Мэри Остин Queen хамтлагийн ахлагчийн 1500 орчим хувийн эд зүйлсийн цуглуулгыг дуудлага худалдаанд тавьсан юм. Тухайлбал, Меркьюригийн тоглож байсан Yamaha төгөлдөр хуур 2,2 сая доллар, улаан өнгийн кимоно нь 70 мянган доллароор зарагдаж байжээ.