Оросын эсрэг 13 дахь багц хоригт Унгар улс хориг тавихгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-20 16:23:41

БУДАПЕШТ, 2024 оны хоёрдугаар сарын 20. /ТАСС/. Оросын эсрэг авахаар зэхэж буй Европын Холбооны 13 дахь багц хориг арга хэмжээг Унгар улс буруу гэж үзсээр байгаа боловч хориг тавихгүй гэдгийг тус улсын Гадаад хэрэг, гадаад эдийн засгийн харилцааны сайд Петер Сийярто мэдэгдэв.


"13 дахь багц хориг арга хэмжээг боловсруулах явцад Унгарын эдийн засгийн ашиг сонирхолд харшлах зүйлүүдийг хассан. Ийм учраас хориг тавих нь утгагүй гэж бид үзэж байна. Үүний сацуу Европын Холбоо буруу шийдвэр гаргаж байна гэж би бодож байна" хэмээн тэрбээр тус холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын Брюссельд болсон уулзалтын дараа мэдэгджээ. 


Сийярто мөн Европын Холбоо 13 дахь хориг арга хэмжээг хараахан батлаагүй байгаа үед 14 дэх багц хоригийг боловсруулж хэлэлцэхийг уриалж байгаа нь "утга учиргүй зүйл" гэдгийг онцлон тэмдэглэв. "Унгар улс үндэснийхээ ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахуйц арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй" гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ