Өнөөдрийн арилжаагаар 209 сая төгрөгийн гүйлгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-29 17:24:35

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II”  ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн нийт 353 465 ширхэг хувьцаа арилжсан байна.

Мөн 1008 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжиж нийт 209 сая 94 905 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 820.88 нэгж болж 0.52 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 378 тэрбум 803 сая 503402 төгрөг болжээ.  

Б.Заяа

Холбоотой мэдээ