Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг шуурхай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-29 17:15:27

   Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Ганзориг өчигдөр албан байгууллагын дарга, захирал нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

   Энэ үеэр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний шат дамжлага, хүнд суртлыг арилгах чиглэлээр хамтарч ажиллах гэрээнд холбогдох байгууллагын дарга нартай гарын үсэг зурсан байна.

   2013 онд Увс аймагт байгуулагдсан “Нэг цонхны үйлчилгээ”-г өнгөрсөн сараас эхлэн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болгосон юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ