Спорт ан агнуураар 8 угалз агнах боломжтой гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-29 17:00:18

Увс аймгийн нутаг дэвсгэр дээрх ан амьтдад нөөцийн судалгаа хийх тендерт “Эко үйлчилгээ” компани ялж, судалгааны ажлыг өнгөрсөн сард хийсэн байна.

Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Хяргас, Цагаанхайрхан, Малчин, Бөхмөрөн, Ховд, Тариалан, Өмнөговь сумдад тарваганы нөөцийн судалгаа хийсэн бол Сагил, Тариалан, Өндөрхангай, Зүүнхангай суманд зэрлэг гахай, бор гөрөөсний судалгаа хийжээ.

Судалгаагаар Увс аймагт 2000 гаруй аргаль угалз бий гэсэн тооцоо гарсан байна. Энэ дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Увс аймгаас ирэх жил 8 угалз агнах боломжтой гэсэн тооцоо гаргаж Байгаль орчны яамнд саналаа хүргүүлжээ.

Хамгийн хөгшин, урт эвэртэй, агнахад цаашдаа сүргийн бүтцэд нөлөөлөхөөргүй угалзыг гадаадынханд спорт ан агнуураар агнуулдаг байна.

Үүнээс гадна Ховд, Бөхмөрөн сумын нутгаас 8 янгир агнах боломжтой гэсэн судалгааг “Эко үйлчилгээ” компани гаргажээ. Янгирыг угалзаас арай хямд өртгөөр агнуулдаг байна.

 Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ