Нийслэлийн төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэхээр тусгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барив.
Тодруулбал, уг төсөлд метроны төслийг санхүүжүүлэх,
сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхээр тусгасан байна.
Нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа төсөвт нийт 2.6 их
наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим
төгрөг төсөвлөж, улсын
төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталжээ. Төсвийн орлогын 93.1
хувийг татварын, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Хөрөнгө оруулалтын зардалд нийслэлийн нутгийн захиргааны 56
байгууллага, иргэд, аж ахуй
нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, үйл ажиллагааны санал ирүүлсэн байна. Эдгээрийг нийгэм, эдийн
засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979, орон
нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214
хөрөнгө оруулалтын төсөл, үйл
ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ.