ДУНДГОВЬ: Жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 14 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-30 17:11:19
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. 2024 оны жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн жюү жицү бөхийн дугуйлангийн 31 сурагч оролцож, 4 алт, 4 мөнгө, 6 хүрэл авсан амжилт үзүүллээ.


Тэмцээний 36 кг жинд Ө.Цэрэнжаргал, 44 кг Б.Долгормаа, 46 кг жинд Д.Гандорж, 44 кг жинд М.Эрхсаран нар барилдаж, алтан медаль, О.Маргад-Эрдэнэ 38 кг, Н.Номинзул 44 кг, Т.Түмэн 30 кг, Б.Гүррагчаа онцгой ангиллын 42 кг жинд барилдаж мөнгөн медаль,  А.Мөнхцэцэг 48, Б.Оргих 27, Б.Хонгорзул 57, Б.Өрнөх 45, О.Амарболд 34, Б.Дөлгөөн 50 кг жинд тус тус барилдаж хүрэл медаль хүртжээ.


"Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн Х.Пүрэвдэлгэр багштай жюү жицү бөхийн сургалт 2022 оны 11 дүгээр сарын 1-нээс хичээллэж эхэлсэн бөгөөд 143 сурагч суралцсан байна.


Энэ хугацаанд тус төвийн сурагчид орон нутгаа төлөөлөн улс, бүс, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон, 11 алт 16 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаа ийнхүү ахиулжээ.









Холбоотой мэдээ