Рога А.Амарсанаа жюүрёо зиндааг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-25 11:28:27

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд тун сонирхолтой боллоо. Макүүчиг сэкивакэ Котоновака ганцаараа 10 даваатай тэргүүлж яваа бол Монголын “Их гурвал” буюу Тэрүнофүжи, Киришима, Хоошёорюү нар есөн даваатай араас нь нэхэж явна. Харин Тамаваши өчигдөр уналаа.


Тэгвэл жюүрёо зиндааг ганцаараа тэргүүлж явсан Такерүфүжи өчигдөр өвдөг шороодлоо. Ингэснээр есөн даваатай гурван бөхтэй болж байна. Тэдний нэг нь Рога А.Амарсанаа юм. Жюүрёод барилаж буй манай зургаан бөхөөс Тамашохо Э.Энхманлай өчигдөр унаснаар тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон. Бусад бөхийн хувьд боломжоо хадгалж үлдэв.


Макүүчи

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9:2

З-О Киришима Б.Лхагвасүрэн 9:2

Б-О Хоошёорюү С.Бямбасүрэн  9:2

З-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 7:4

Жюүрёо

Б-1 Миторюү Б.Төрболд 6:5

З-3 Рога А.Амарсанаа 9:2

З-4 Тамашохо Э.Энхманлай 3:8

З-5 Чиёошома Г.Мөнхсайхан 5:6

Б-5 Оошёоүма П.Дэлгэрбаяр 5:6

Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр 7:4

Макүшита

Б-7 Хокүтэнкай Г.Сүхбат 2:3

З-8 Онокацү Б.Чойжилсүрэн 4:1

Б-9 Хокүтомарү Н.Чинзориг 3:2

З-14 Котокэнрюү Г.Билгүүн 2:4

З-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 5:1

З-19 Асахакүрюү Р.Жамъянтогтох 3:3

З-43 Токисома Б.Анхбаяр 2:4

З-46 Казэноүми Ц.Билгүүн 4:1

Санданмэ

З-5 Саданохикари Д.Наранцогт 1:4

Б-5 Араүма Б.Төртогтох 4:2

Б-8 Сэнхо Б.Жигүүр 2:3

Жонокүчи

З-15 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5:1


Өнөөдрийн онцлох барилдаан

Макүүчи

Котоновака vs Оношо

Таканошо vs Хоошёорюү С.Бямбасүрэн

Киришима Б.Лхагвасүрэн vs Тамаваши Б.Мөнх-Оргил

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ vs Оносато

Жюүрёо

Кагаяки vs Такарүфүжи

Рога А.Амарсанаа vs Хакүёозан

Токихаяате vs Миторюү Б.Төрболд  

Холбоотой мэдээ