Хот тохижилтын ажилчдыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-28 12:34:32

Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баяр энэ сарын 22-24-нд Улаангом хотноо болж өнгөрлөө.

Энэ үеэр Маршалын талбайг хариуцан ажилласан Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын ажилчдыг Увс аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан энгэрийн тэмдэг, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд талархсан хот тохижилтын ажилчид “Бид төрөлх хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр хүчээ харамгүй дайчлан ажиллах болно” гэсэн юм.

Жилийн дөрвөн улирлын турш Улаангом хотынхоо өнгө үзэмжийг тордож, хог хаягдал цэвэрлэж, зам талбайн цас цэвэрлэдэг хот тохижилтын ажилчдын ажлыг үнэлсэнд тэд маш их баяртай байв.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ