Төсвийн орлогын 31.6 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-24 16:38:05

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн оны гүйцэтгэлээр 24,310.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,717.0 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгджээ.


Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,072.9 тэрбум төгрөг буюу 66.7 хувиар өссөнийг УУХҮЯ мэдээлэв.


Төсөвт төвлөрүүлсэн орлогын хувьд, уул уурхай, олборлох салбар 7,277.0 тэрбум төгрөг буюу 29.9, газрын тос 304.2 тэрбум төгрөг буюу 1.3, ТЗ-ийн төлбөр 36.6 тэрбум төгрөг буюу 0.2, бусад орлого 62 тэрбум төгрөг буюу 0.3 хувийг бүрдүүлжээ.

 

Холбоотой мэдээ