Өнөөдөр болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-09-28 10:04:21

09:30: цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

10:00 цагт: Чингэлтэй дүүргийн 124-р цэцэрлэгийн өргөтгөлийн 4 бүлгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас:88671105

10:00 цагт: ГХЯ-ны байранд Энэтхэг, Монголын соёлын харилцааны талаар шадар сайд У.Хүрэлсүх, нөгөө талаас парламентын төлөөлөл нь оролцсон хурал болох юм байна.

10:00 цагт: ХНХ-ын сайд Н.Номтойбаяр Паралимпаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.  Утас:  99269945

11:00 цагт: "Зууны мэдээ" сонины үндэсний мэдээллийн төвд, Олон улсын Ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар ЭМЯ, ДЭМБ, НЭМХ, Геронтологи, ГБХЗХГ хамтран мэдээлэл хийнэ. Энэ жилийн уриа “Насаар ялгаварлан гадуурхахыг зогсооцгооё”. Утас: 88025880

11:00 цаг: Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал MN-25 телевизийн хурлын танхимд болно.

11:00 цагт: Шонхор Тауэрийн 12 давхарт Оюутны Азийн аваргад алтан медаль хүртсэн баг тамирчид хэвлэлийн бага хурал хийнэ. Уг хэвлэлийн бага хурлын үеэр баг тамирчдаас дэлгэрэнгүй ярилцлага, сурвалжлага авах бүрэн боломжтой болно. Утас 88023710 88081047

11:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Олон улсын ахмадын өдөрт зориулан ахмадуудын асуудлаар НЭМХ-ээс мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2016 оны нэгдсэн хуралдаан дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхрын хурлын зааланд болно.

12:00 цагт: "Puma Imperial 2" зочид буудлын 2 давхарт "Амьдралын бэлэг" Chuka&friends тоглолтын танилцуулга, хэвлэлийн хурал болно.

12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс “Эмнэлгийн тоног төхөөрөмж ба биоанагаахын инженер” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлав.

12:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөний хүрээнд “Номтой оюуны ирээдүй” НҮТББ, “Номтой өглөө” клуб, ХААИС-ийн 1500 оюутан хамтарч Сэлбэ гол, түүний эрэг дагуух хогийг цэвэрлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: "Зууны мэдээ" сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нөхцөл байдлын талаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн холбоо, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99666553

14:00 цагт: Төрийн ордны Их танхимд "Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт" болно.

14:00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоотод мэдээлэл хийнэ. Утас:91002777

Холбоотой мэдээ