ОРХОН: "Улсын аварга фермер"-ээр Жаргалант сумын фермер шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-18 17:11:08
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Орхон аймгаас “Улсын аварга малчин, тариаланч”-д тодорлоо.

 

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор   Жаргалант сумын “Орхон тариа” ХХК, “Улсын аварга тариаланч”-аар  тус  сумын Улаантолгой багийн тариаланч Норпилын Цэдэнсодном, “Алтантошлой” ХХК-ийн трактор комбайнч Дуламжавын Батхүү нар шалгарав.

 

“Улсын аварга малчин”-аар Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Бандийн Даваасүрэн, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Нямсүрэнгийн Ганболд, "Улсын аварга фермер"-ээр Жаргалант сумын Дулаан-Уул багийн фермер Лхамсүрэнгийн Энхжаргал нар тодорлоо.

 

 

Холбоотой мэдээ