ДОРНОД: ЦУОШГ: Өнөө шөнөөс эхлэн цаг агаар муудна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-12 17:38:42

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө болон маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, цаг агаар эрс муудна гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.

Тодруулбал, энэ үеэр салхи баруун хойноос 8-13 м/с, зарим нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Энэ үеэр хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхэд малд явуулахгүй байхыг холбогдох байгууллагуудаас онцгойлон анхаарууллаа.


Харин нэгдүгээр сарын 14-нөөс  18-нд Дорнод аймгийн нутгаар цас орохгүй, салхи их төлөв баруунаас 4-19 м/с, зарим нутгаас 10-12 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, 16-наас шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ