ДОРНОД: Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн тамгын ширээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-11 14:05:12

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн эдэлж хэрэглэж байсан тамгын ширээ Дорнод аймгийн музейн сан хөмрөгт бий.

Энэхүү модны үндсээр хийсэн ширээ нь 20-р зууны эхэн үеийн эд зүйл бөгөөд 39 см урт, 17 см өндөр, 26.5 см өргөнтэй. Хүрэн өнгөтэй, дөрвөн майга хөлтэй гол хэсгээрээ нарийн ховилтой тамгын ширээг зандан модны үндсээр урлажээ.


Манлайбаатар Ж.Дамдинсүрэн нь цэргийн нэрт жанжин төдийгүй Монгол Улсын гадаад харилцааны томоохон зүтгэлтэн байсан юм.

1920 оны есдүгээр сарын 11-нд түүнийг баривчлан Хятадын шоронд 107 хоног хатуу чанга эрүүл шүүлт тулган хорьсны улмаас 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр амьсгал хураажээ. Энэ аугаа эх оронч хүмүүн “Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн өгүүлээд босоогоороо амьсгал хураасан гэдэг.


“Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог” хэмээн айлдаж, хойч үедээ гэрээслэн үлдээжээ.

Холбоотой мэдээ