БАЯН-ӨЛГИЙ: Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комла Баян-Өлгий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-09 11:18:50

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комла Баян-Өлгий аймагт ажиллалаа.


Эрхэм зочныг аймгийн Засаг дарга А.Камелият өчигдөр хүлээн авч уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах, усны нөөц, чанар, аюулгүй байдлын чиглэлээр  болон цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.


Аймгийн  Засаг дарга А.Камелият НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс хэрэгжүүлж буй ажлуудад талархаж байгаагаа, мөн хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комла ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуй, усны чанар, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой гэдгийг онцлов.


Түүнчлэн суурин төлөөлөгч тус аймгийн хүүхдүүдийн урлагийн номеруудыг үзэж сонирхож, шатрын дугуйлангийн хүүхдүүд болон аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүдэд гарын бэлэг, дурсгалын зүйлс гардуулав. Өлгий хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Хүүхдийн хөгжил, хамгааллын ордны үйл явц, Гэрч, хохирочийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.



Холбоотой мэдээ