Өнөөдөр автомашины тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-01-02 08:41:41

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.


Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд амралтын өдөр үйлчлэхгүй. Харин өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.


Автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчих хуваарийг хүргэж байна. 


Холбоотой мэдээ