Нийслэлийн алслагдсан гэр хороололд дунд оврын автобус зорчино
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн үйлчилгээ, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар өнөөдөр Замын хөдөлгөөний удирдах төвд танилцууллаа.
Зохицуулалтад:
- Аймаг, орон
нутгаас нийслэлд ирсэн ахмад настнууд заавал автобусны картаар зорчино.
- Нийслэлийн нийтийн
тээврийн үйлчилгээнд өнөөдөр 35 шинэ автобусаа хүлээн авч байна. Ирэх
онд дахин 600 автобус нийлүүлнэ.
- Нийслэлийн хойд
бүсийн, өндөр дэнж дээрх гэр хорооллуудад дунд оврын таван автобус шинээр
зорчиж эхэлнэ. Тодруулбал, хот
орчмын 15 чиглэл, дунд оврын 5 чиглэл үйлчилгээнд явна.
- Нийтийн тээврээр өдөрт
олон удаа зорчдог иргэдэд зориулан 10 хоногийн, нэг сарын хугацаатай зорчих картууд гаргана.
- Цаашид нийтийн тээврийг ашигтай ажиллуулахын тулд тарифын шинэчлэлт хийнэ. Иймээс өдөрт нэг удаагийн төлөлтөөр дөрвөн удаа зорчино. Мөн автобусанд орж буй бүх хүнийг тоолон нийтийн тээврийн газар, автобусны компани хоёрын тооцоог нэгтгэх зохицуулалт хийнэ. Түүнчлэн зөвхөн автобусны картаар тооцоо хийх бус гар утасны апп зэрэг өөр олон хувилбарын тооцооны системтэй болно.
Яармагийг нэгдүгээр хороололтой холбосон дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажлыг ойролцоогоор 12-16 сарын хугацаанд бэлэн болгоно.
- Он гаргаад метроны тендерийг олон улсад нээлттэй зарлана.
2028 онд метрог ашиглалтад оруулах талаар
мэдээллээ.
Судалгаагаар нийслэлийн иргэдийн ердөө 30 хувь нь нийтийн тээврээр зорчдог байна. Олон улсын Жайка байгууллагын судалгаагаар 2007 онд дээрх хувь 60 байжээ. Хамгийн олон автобус ирж зогсдог буудлуудаа шилэн, дотроо халдаг болгон тохижуулна. Энэ ажлыг хийх компаниудын дунд тендер зарлана гэв.