Хөдөлмөрийн баатар хоёроор нэмэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, өнөөдөр нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:
Соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо
хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын
олон арван бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль дэлхийгээ
хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын соёлын гавьяат
зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан,
Эрчим хүчний үйлдвэрлэлийг чанартай нүүрсээр ханган, нүүрсний экспортыг
нэмэгдүүлж, дотоодын барилгын материалын салбарт евро стандартыг амжилттай
нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи нутагшуулсан
“Монголын алт” ХХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Галсангийн Цогт нарт хүртээв.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
ШУА-ийн Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
тэргүүлэх ажилтан, Төрийн шагналт, академич Т.Жанлав,
Гавьяат эдийн засагч цолоор:
Стандарт, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Ч.Ээнзэндагва,
“Монголын алт” ХХК-ийн Санхүү бүртгэлийн газрын захирал Д.Сайнжаргал,
Үндэсний аудитын газрын Санхүү нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх
аудитор Ц.Наранчимэг,
Гавьяат хуульч цолоор:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий
шүүгч С.Буд,
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням,
Гавьяат тээвэрчин цолоор:
Гол мөрний ахмад тээвэрчдийн холбооны тэргүүлэгч, ахмад тээвэрчин
Б.Гонгор,
“Монгол эм импекс концерн” ХХК-ийн тээврийн жолооч Б.Шаравсамбуу,
Гавьяат багш цолоор:
Нийслэлийн Ерөнхий боловсролын “Логарифм” сургуулийн бага ангийн багш
Г.Лхагва,
Дархан-Уул аймаг дахь “Дархан-Өргөө” политехник коллежийн ахмад багш О.Ажигцэрэн,
ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн зөвлөх багш, доктор, профессор
Д.Доржсүрэн,
Ерөнхий боловсролын “Оргил” сургуулийн захирал Б.Наранцэцэг,
Завхан аймгийн Улиастай сумын Нэгдүгээр цэцэрлэгийн зөвлөх багш Р.Жавзан,
ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн дэд профессор
Ц.Дашдорж,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн нийгмийн ажилтан
С.Оюунбат,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
“Газопровод союз восток” компанийн төслийн зохицуулагч Л.Амарсанаа,
“Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо”-ны гүйцэтгэх
захирал Д.Дагвасүрэн,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
“Буян-Од” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер В.Буянтогтох,
Гавьяат барилгачин цолоор:
“Баганат-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер
О.Батсайхан,
“Уран охид” ХХК-ийн захирал Р.Дариймаа,
Малын гавьяат эмч цолоор:
Өмнөговь аймгийн “Цогцол” мал эмнэлгийн малын их эмч Ш.Мандах,
Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн зөвлөх
малын эмч Ц.Гантөмөр,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, хүүхдийн зохиолч О.Сундуй,
“Улирал ба зохиолч” сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч С.Хишигсүрэн,
Хүний гавьяат эмч цолоор:
“Бурхан андууд” эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Н.Энхбаяр,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэгдлийн эмнэлгийн дэд
захирал, тэргүүлэх зэргийн эмч О.Хишигсүрэн,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
Төв аймгийн “Баруун Зуунмод” өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах эмч
Б.Энхжаргал,
Монголын донорын холбооны тэргүүн М.Сосорбарам,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа,
“Филипс гэрэлтүүлэг” ХХК-ийн захирал А.Ганхуяг,
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын зөвлөх Б.Лосол,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны дарга
Г.Жавзандулам,
Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан С.Төмөрбүс,
“МИАТ” ТӨХК-ийн Санхүү, дотоод аудитын албаны дарга Н.Цагаанхүү,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
“Техник импорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
ЦДБЭЧ-ын Сургалт, соёл, хүмүүжил, маркетингийн албаны дарга Р.Өнөржаргал,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Д.Уртнасан,
Монгол Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар,
Ховд аймгийн Чандмань сумын Соёлын төвийн эрхлэгч асан Р.Даваажав,
Чөлөөт уран бүтээлч, дуучин Д.Отгонжаргал,
Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Х.Батжаргал,
Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол дуучин Д.Лхагвадорж,
Гавьяат тамирчин цолоор:
Ширээний теннисний “Оч” клубын багш, дасгалжуулагч Б.Отгонжаргал ,
Уулчид, аялагчдын “Монгол Алтай төв” клубын гишүүн, уулын спортын тамирчин
Б.Элбэгжаргал,
Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга Г.Ган-Эрдэнэ,
Нийслэлийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн биеийн тамирын багш
Я.Отгончимэг,
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн тамирчин С.Энхбат нарыг шагналаа.
Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.