“INC Ареs” баг “Хасын хүлэгүүд”-ийг хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сагсан
бөмбөгийн Дээд лигийн тоглолт 10 хоног завсарласны эцэст өчигдрөөс үргэлжлэн
явагдаж эхэллээ.
Даваа гарагт болсон тоглолтуудаас хамгийн их
анхаарал татсан тоглолт нь “INC Ареs”, “Хасын хүлэгүүд”-ийн хоорондох
өрсөлдөөн байсан юм.
Дээд
лигийн жагсаалтын хоёрт бичигдэж байгаа “INC Ареs”-ийнхан жагсаалтын 6-д
эрэмбэлэгдэж байгаа “Хасын хүлэгүүд”-тэй учраа таарч өрсөлдлөө.
Дөрвөн үеийн турш гал гарсан өндөр темптэй тоглолт болж, Мэндбаярын 2 бөмбөг таслалтын ачаар “INC Apes” баг 88:80 гэсэн онооны зөрүүтэйгээр өрсөлдөгчөө буулгаж авснаар улирлын 13 дахь хожлоо авсан байна.