ОРХОН: Б.Жаргал “Оны онцлох хүн”-ээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-25 17:43:14
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Лантуун дохио” ТББ-ын Хүчирхийллийн эсрэг “Мартахгүй давтахгүй хүн байя” тайван жагсаал, “Magic Box” зөөврийн номын сан, сагсан бөмбөгийн “Сурагч лиг” тэмцээн санаачилж, зохион байгуулсан Б.Жаргал “Оны онцлох хүн”-ээр шалгарлаа.


Б.Жаргал 2023 онд нийгэмд тустай олон ажил хэрэгжүүлсний нэг нь иргэд, олон нийтээс 60 сая төгрөгийн хандив цуглуулж “Magic Box”-ыг байгуулж 3500 гаруй номын цуглуулгатайгаар Говил багийн 2 дугаар сургуулийн гадна байршуулжээ. Тус сургууль нь Орхон аймгийн алслагдсан багт байдаг юм.  


Сагсан бөмбөгийн “Сурагч лиг” тэмцээнд ерөнхий боловсролын бүх сургуулийн 10-18 насны сурагчид оролцож, дөрвөн сарын турш өрсөлдлөө. Тэмцээнийг дэмжиж эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч болон сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуус, тамирчид зэрэг нийт 15 мянган хүн оролцсон байна.

 

Б.Жаргал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн Үйлдвэр, техникийн товчооны тооцооны инженерээр ажилладаг юм. 














Холбоотой мэдээ