Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-25 08:45:34

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол ирэх оны нэгдүгээр сарын 10-нд болно.


Сонсголд оролцох хүсэлтийг ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 17 цаг хүртэл бүртгэх юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд, 

 -Намжилдоржийн Энхбаяр 

-Жамсрандоржийн Дэлгэрсайхан

-Нинжбатын Ууганбаатар

-Амаржаргалын Энхбат

-Равсалын Рэнцэнбазар

-Лхагважавын Гангэрэл

-Ланганы Отгонтуяа нарыг нэр дэвшүүлээд буй.


Сонсголтой холбогдуулан иргэд нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал хүсэлтээ 51-262528 утсаар болон tamirb@parliament.mn хаягаар ирүүлэх аж. 

Холбоотой мэдээ