ОХУ: АНУ-Украины хамтарсан сургуулилт зүй бус

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 14:09:20

МОСКВА. /ITAR-TASS/. Хар тэнгист болж байгаа АНУ-Украины тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт зүй бус үйл ажиллагаа юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албаны ёсны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова мэдэгдэв.

"Олон улсын тавцан дээрх Украины байдлын тухай илүү ажил хэрэгч, идэвхтэй хэлэлцүүлэг явуулахын оронд ийм үйл ажиллагаа явуулж байна. Үүнд бид анхаарал хандуулах хэрэгтэй. Украины Засгийн газар дотоодын хямралаа даамжруулах, мөн зүүн өмнөд нутгийн иргэд болон бусдад хариуцлагыг тохох зорилготой шийдвэр гаргаж, мэдэгдэл хийж, ОХУ-Украины харилцааг илүү төвөгтэй болгож байна" гэж Мариа Захарова онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, “ОХУ бол гол заналхийлэгч” гэж тунхагласан цэргийн шинэ суртал ухуулгыг Украины Аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл сүүлд баталсан. Тэгээд зогсохгүй нутгийнхаа өмнөд болон зүүн өмнөд хэсэгт Зэвсэгт хүчнээ дахин байрлуулахаар болсон. Иймэрхүү хариуцлагагүй үйлдэл нь Украины нийгмийн хямралыг улам даамжруулна гэж мэдэгджээ.

Мөн Хар тэнгист болж байгаа АНУ-Украины цэргийн хамтарсан сургуулилт Украины хямралыг энхийн замаар зохицуулахад ямар ч тус болохгүй. Харин ч буруугаар нөлөөлөх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд