Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх Монгол Улсын санаачилга, туршлагыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-20 12:05:44

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын хамтын ажиллагааны олон улсын зөвлөлдөх уулзалт Токио хотноо энэ оны 12 дугаар сарын 18-21-нд болж байна.


“Боловсролыг хамтдаа хувирган өөрчилье" уриан дорж болж буй уг уулзалтад манай улсаас БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэн болон тогтвортой хөгжлийн боловсролын талаан үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн ТББ-уудын төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүллээ.


Уулзалтын үеэр боловсролын хувирган өөрчлөлт, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн Монгол Улсын санаачилга, ололт, амжилт, туршлагыг оролцогчид онцлон тэмдэглэв.


Тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын хамтын ажиллагааны олон улсын зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын ЮНЕСКО болон Япон улсын Нэгдсэн үндэстний их сургууль хамтран зохион байгуулж байна. 




Холбоотой мэдээ