Завханд усны минж нутагшуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-24 01:08:15

Завханд голын экосистемийг сайжруулж усны төвшинг тогтвортой барьдаг ач холбогдолтой нэн ховор минжийг хамгаалах ажлыг сүүлийн хоёр жил хэрэгжүүлж байна.

Нэн ховор минжний тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэрийн гол, Тэгшийн гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голуудын сав дагуу 280 км2  нутгийг хамруулж минж нутагшуулах боломжтой газрыг сонгож  хээрийн судалгааны ажлыг хийжээ. Судалгаагаар Идэрийн голын эх гурван голын бэлчир орчим 7,5 км2 талбайг хамруулан минж нутагшуулах боломжтой нь тогтоогдож, 50 орчим минжийг нутагшуулаад байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ