Дэлхийн хөл бөмбөгийн холбооноос Улиастайд сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-24 01:02:58

Завханд “Grassroots” хөл бөмбөгийн сургалт боллоо.

Дэлхийн хөл бөмбөгийн холбооноос Монголын хөл бөмбөгийн холбоо, Завхан аймгийн хөл бөмбөгийн холбоо, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан тус сургалтад 6-12 насны 200 хүүхдийг хамруулжээ. Мөн 30 оролцогч багш хамрагджээ.

Хүүхдүүдийг хөл бөмбөгийн спортод сонирхолтой болгох, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг  Улиастай хотод гурав хоног зохион байгуулсан байна. Сургалтыг Дэлхийн хөл бөмбөгийн холбооны сургагч багш, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ш.Жаргалсайхан удирдан явуулжээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ