ХӨВСГӨЛ: Жарганатын голд 40 градус давж хүйтэрч байгаа ч аялагчид тасрахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-12 11:30:21

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Жарганатын голд сүүлийн 2 өдөр дараалан 43,3-44,5 градус хүртэл хүйтэрч байгаа боловч аялагчид тасрахгүй зорьсоор байна.


Рэнчинлхүмбэ сумын төвөөс 2 км зайтай Жарганатын гол -50 хэмд хөлддөггүй учраас нутгийн иргэд амьд устай гэж үздэг байна.


Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэсэн ургасаар байдаг юм.

Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас гадаад, дотоодын аялагчид зорин очиж сонирхон үзэж зургаа авахуулдаг болсон байна. 


Голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг ажээ. 

Холбоотой мэдээ