ЗАВХАН: Цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засварлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутагт 110кВ-ын "Мөрөн-Тэлмэн" Цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэнэтийн аваарыг бүрэн засварлаж дууслаа.
2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 48 минутад 110 кВ-ын Мөрөн Тэлмэнгийн цахилгаан дамжуулах агаарын шугамд шугамын утас тасарсан гэмтэл гарч, Улиастай сумын нэгдүгээр зэрэглэлийн буюу эмнэлэг, онцгой хэрэглэгчдээс бусад Завхан аймгийн бүх хэрэглэгчийг тодорхойгүй хугацаагаар цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй болсон.
Гэмтлийг засварлаж дуусах хүртэл өнөөдөр
хэрэглэгчдийг хэсэгчлэн эрчим хүчээр хангаж, шуурхай баг ажиллан 19.00 цагт гэмтлийг бүрэн засварлаж дууссан.
Ташрамд эрчим хүчний системийн 2023 оны 12 дугаар сарын 4-10-ны өдрийн 7 хоногийн хамгийн их ачаалал 12 дугаар сарын 10-ны өдөр 1521 МВт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 97 МВт-аар их байна.
Тиймээс
хэрэглэгч та оргил ачааллын цаг буюу 17.00-22.00 цагт ашиглахгүй
байгаа цахилгаан хэрэгслүүдээ унтрааж,
хэрэглээгээ зохицуулснаар
оргил ачааллыг бууруулна. Мөн импортын
зардлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа юм.
Эрчим хүчээ өдөр бүр хэмнэж, зохистой хэрэглэцгээе. Монгол Улсыг галгүй гэрэлгүй болгохгүйн тулд жилийн дөрвөн улиралд байгалийн ямар ч нөхцөлд, дуу чимээ, доргио чичиргээг үл ажран 24 цагийн турш тасралтгүй ажилладаг бидний ажлыг ойлгож, хүлээцтэй хандсан хэрэглэгч та бүхэндээ талархлаа хэмээн Алтай Улиастай эрчим хүчний систем Төрийн өмчит хувьцаат компаниас мэдээлэв.