“Хасын хүлгүүд” баг “Уурхайчид”-ын дараалсан хожлыг зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-11 15:56:50

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Дээд лигийн өрсөлдөөнт тоглолтууд үргэлжилсээр байна. Өчигдөр болсон хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь өндөлзүүлсэн маш өрсөлдөөнт тоглолтын эцэст аваргуудын 23 дараалсан хожлын цувралыг “Хасын хүлэгүүд” баг нэмэлт цагт зогсоож чадлаа. Тооны харьцаа "Хасын хүлэгүүд"-76 vs "Уурхайчид"-71.


Ийнхүү тэд 2 улирал дараалан 2 дахь удаагаа уурхайчдын хожлын цувралыг зогсоож байна.


"Уурхайчид" багийн Пенни бэртэл авч талбайг орхисноор "Хүлэгүүдэд" анхны хожигдлоо хүлээсэн бол “Хасын хүлэгүүд” багийн тоглогчид Азбаяр, Биндэръяа Тэмүүлэн нар NBA 3x3 invitational тэмцээнд түрүүлж аваргын цом өргөлөө.


УБ Амазонс” Хулан, Ариунцэцэг, Болорцэцэг нарын эзгүйд “Ховд чандмань” багт улирлын анхны хожигдлоо хүлээв. Харин Хулан, Ариунцэцэг, Болорцэцэг нар NBA 3x3 invitational тэмцээнд түрүүлж аваргын цом өргөлөө.


 Ирэх баасан гаргаас Дээд лиг 10 хоног завсарлаж 12.25 нд лигийн тоглолтууд үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ