Орон сууцны үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-08 16:34:22

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.0, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.04 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.58 сая төгрөгийн үнэлгээтэй болжээ.


Дүүргээр авч үзвэл шинэ орон сууцны үнэ нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг. Харин хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.




Холбоотой мэдээ