ӨМНӨГОВЬ: Говийн бүсийн үндэсний хувцас урлаачдын наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-07 15:24:32

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Говийн бүсийн хувцас урлаач, загвар зохион бүтээгчдийн “Уран шаглаа-2023” гоёлын наадмыг 2023 оны арванхоёдугаар сарын 6-ны өдөр Даланзадгад суманд зохион байгууллаа.

 

“Уран шаглаа-2023” говийн бүсийн наадамд Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн хувцас урлаачид дөрвөн төрлөөр 250 гаруй бүтээлээрээ оролцож шилдгүүдээ тодрууллаа.

 



Наадамд оролцож байгаа хүүхдүүдэд насны хязгаар тогтоогоогүй ба мэргэжлийн багш зөвлөгөө өгч загвар өмсөгчдийн дундаас эрэгтэй, эмэгтэй шилдэг хоёр номинацыг шалгаруулснаараа  үйл ажиллагаа онцлогтой боллоо.   

 

Үндэсний хувцасны төрөлд тэргүүн байрт Баянхонгор аймгийн оролцогч Д.Цэдэндорж, дэд байрт Говьсүмбэр аймгийн оролцогч Г.Цэвэгмэд, гутгаар байрт Баянхонгор аймгийн оролцогч Б.Ундраа, тусгай байрт Дундговь аймгийн оролцогч Ш.Дуламжаргал нар эзэлсэн бол өдөр тутмын төрөлд тэргүүн байрыг Өмнөговь аймгийн оролцогч С.Дэлгэрбаян, дэд байрт Баянхонгор аймгийн оролцогч М.Бямбаа, гутгаар байрт Баянхонгор аймгийн оролцогч М.Бямбаа, тусгай байрт Говьсүмбэр аймгийн оролцогч З.Билэгбаяр нар тодорлоо.

 


Харин гоёлын хувцас төрөлд тэргүүн байрт Баянхонгор аймгийн оролцогч Э.Чимэгмаа, дэд байрт Өмнөговь аймгийн оролцогч Г.Хаш-Эрдэнэ, гутгаар байрт Дундговь аймгийн оролцогч Ш.Дуламжаргал, тусгай байрт Дундговь аймгийн оролцогч И.Бадамцэцэг, гутлын загвар төрлийн тэргүүн байрт Говьсүмбэр аймгийн оролцогч Б.Ганчимэг, дэд байрт Баянхонгор аймгийн оролцогч С.Ганчимэг, гутгаар байрт Өмнөговь аймгийн оролцогч Б.Сугир, тусгай байрт Дундговь аймгийн оролцогч Ш.Нарантуяа нар шалгарчээ.

 


Шилдгийн шилдэг Гранпри цомын эзнээр Баянхонгор аймгийн урлаач Д.Цэдэндорж шалгарсан бол эрэгтэй шилдэг загвар өмсөгчөөр О.Анхбаяр, эмэгтэй шилдэг загвар өмсөгчөөр Ц.Нандинцэцэг нар тус тус тодорчээ.

 

Холбоотой мэдээ