Цэргийн ДАШТ өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-01 16:19:26

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотноо чөлөөт бөхийн Цэргийн ДАШТ явагдаж өндөрлөлөө. Нийлбэр дүнгээр нутгийн эзэд 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлж, Иран (2-4-1), Туркийн (2-1-2) багууд удаалсан байна.

Өчигдөр таван жингийн барилдаан болж, манай баг 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ. Чөлөөт бөхийн 65 кг-ын жинд зодоглосон Ц.Цогбадрах мөнгө, 61 кг-ын жинд Э.Энхбат, 70 кг-д Ц.Чинзориг хүрэл,  79 кг-д О.Сүлдхүү хүрэл медаль хүртсэн байна. 

Холбоотой мэдээ