“Өвөрхангай Түншлэл -2016 намрын баяр” эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙЖил бүр уламжлал болгон зохиогддог “Өвөрхангай Түншлэл -2016 намрын баяр” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Гурван өдөр үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаа нь Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим үүсч байгуулагдсаны 15 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.
Энэ жил 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй үзэсэгэлэн худалдаа, намрын баярын нээлтийн үйл ажиллагаанд МҮХАҮТ-ын удирдлагууд, аймаг, орон нутгийн дарга нар болон Өвөрхангай аймгийн бүх сум, Улаанбаатар, Дархан, Орхон, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ зэрэг аймгийн үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна
Зохион байгуулагчид үзэсгэлэн худалдааг өвөрмөц байлгахын тулд авто машин, үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэн худалдааг явуулсан ба урд жилүүдийн адилаар Дэмбээ сайн уу хө, Гүүтэй айлын гүзээтэй хүү, Шагай харваа, АХА тэмцээн явагдаж байгаа юм. Мөн бизнес эрхлэгчдийн дунд бизнесээ эхлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
“Өвөрхангай Түншлэл” арга хэмжээг Өвөрхангай аймгийн ЗДТГ, ХХААГ, ХАҮТ-аас хамтран үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эх орны чанартай бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр нийлүүлэх, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага судлуулах зорилгоор зохион байгуулдаг аж.
Өвөрхангай Б.Батчимэг