БОХХААБ: Байнгын хорооны даргаар Ж.Батжаргалыг сонгохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-30 10:00:33

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. 


УИХ дахь МАН-ын бүлгийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хийв. МАН-ын бүлгээс гаргасан саналтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.


"Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ж.Батжаргалыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэн юм. Энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ