“Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-29 11:58:55

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аас санхүүжилттэй “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын хооронд “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.


Санамж бичигт БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Гангис нар гарын үсэг зурсан байна.


Энэхүү санамж бичгийн үндсэн зорилго нь барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч, жижиг, дунд бизнес эрхлэгчид, салбарын мэргэжлийн холбоодын менежментийг сайжруулах, сургалт, уулзалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэдээллээр хангах, үйлдвэрлэгч нар руу чиглэсэн хууль эрх зүйн баримтуудыг /Барилгын тухай хууль, техникийн зохицуулалт, норм дүрэм/ шинэчилж сайжруулахад чиглэж байгаа юм.

Холбоотой мэдээ