Улсын хэмжээнд 71545 тонн шатахууны үлдэгдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-29 11:29:58

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. АМГТГ-аас газрын тосны бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн импорт, үлдэгдэл, нөөцийн мэдээг танилцууллаа. Тухайлбал, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 71545 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.


Үүнд:

  • А-80 автобензин 2187 тонн буюу 13 хоног
  • АИ-92 автобензин 24392 тонн буюу 20 хоног
  • АИ-95 автобензин 5071 тонн буюу 25 хоног
  • Дизелийн түлшний 36 464 тонн буюу 16 үлдэгдэлтэй гэсэн үг юм.

Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар манай улс 84085 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан бол ийнхүү багасаад байна. Манай улс он гарснаас хойш нийт 2.16 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Холбоотой мэдээ