ХЭНТИЙ: E-Mongolia систем дэх үйлчилгээнүүдийг дахин загварчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/ “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзулаар ахлуулсан баг Хэнтий аймагт ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд Хэнтий аймгийн 70 үйлчилгээ нэвтэрсэн. Энэ үеэр төрийн долоон 7 байгууллагын 45 үйлчилгээний процессын судалгааг авч, 9 шийдвэрлэх албан хаагчийн эрхийн тохиргоо болон мэдээллийг шинэчлэхийн зэрэгцээ шинээр оруулж болох үйлчилгээний талаар мэдээлэл солилцлоо.
Мөн E-Mongolia системийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг 133 иргэнээс авсан төдийгүй Хэнтий аймгийн ЗДТГ-ын албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан аймгийн ямар үйлчилгээг цахимжуулах санал асуулгыг явуулж байна.
Холбоотой мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
14 цаг

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
17 цаг