Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБаян-Өлгий аймгийн Улаанхуст суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тодруулбал, есдүгээр сарын 20-ны өдрийн 16.18 цагт Улаанхуст сумаас баруун хойд зүгт 102 км-ийн зайд газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв цэг нь төв өргөрөг 49.88 уртраг 88.40 аж.
Дашрамд дурьдахад, оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хот орчимд 1000 гаруй удаа газар хөдөлсөн байна.
Н.Туяа
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    