ОРХОН: "Чингис хаан" одонт Морин хуурын чуулгын тоглолт ирэх сарын 10-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-17 15:57:44
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 17, /МОНЦАМЭ/. Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт, Монгол Улсын Соёлын элч Улсын филармонийн Морин хуурын чуулгын тоглолт ирэх сарын 10-нд болно.


Орхон аймаг гурав дахь жилдээ “Соёлыг түгээе” аян зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Морин хуур чуулгын уран бүтээлчдийг орон нутагтаа урьж байна. Өнгөрсөн онд Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн тоглосон “Анна Каренина” жүжиг олон үзэгчийг баярлуулсан бол ирэх сарын 10-нд “Чингис хаан” одонт Морин хуурын чуулга тоглох гэж байгаад эрдэнэтийнхэн баярлаж байна.


1992 онд байгуулагдсан тус чуулга нь анхны тоглолтоо нэг жилийн дараа хийж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 21 улсад 95, эх орондоо 3000 гаруй удаа уран бүтээлээ толилуулаад байна. 

Холбоотой мэдээ