Цэдэнбалын Зоригийг Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭТөр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хүү Зоригийг Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгэж үнэмлэх олголоо.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 20-нд Ц.Зоригт түүний иргэний харьяаллыг шинэчлэн бүртгэсэн тухай Монгол Улсын иргэний үнэмлэх, Монгол Улсын энгийн гадаад пасспортыг гардуулан өгчээ. Ц.Зориг нь Монгол Улсын иргэн бөгөөд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, хуучин улаан пасспорттойгоо байсан юм.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрсөн өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Баярын хурал, хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ойн арга хэмжээнд түүний хүү Ц.Зориг оролцов.