ӨНӨӨДӨР: Их эзэн Чингис хааны мэндэлсэн, “Монгол бахархлын өдөр” тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 14-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
07.50-08.30 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Монгол бахархлын
өдөр” төрийн далбаа мандуулж, төрийн туг цэнгүүлэх ёслол болно.
09.00 цагт: МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийн нээлт болно.
11.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их
эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” гардуулна.
11.40 цагт: “Монгол бахархлын өдөр”-ийг
тохиолдуулан “Чингис
хаан” үндэсний музейд: Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн
виртуал өрөөг нээнэ. Виртуал
өрөөний нээлтээр “Жаргал продакшн”-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан:
Чингис” контентийг үзэгчдэд анх удаа толилуулна.
11:00-12:00 цагт:
“Чингис хаан” музейд: "Буган чулуун хөшөө"
сэдэвчилсэн тайлбарт аялал бүхийй
боловсролын
хөтөлбөр (зөвхөн өнөөдөр, үнэ
төлбөргүй) эхлүүлнэ.
14.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: “Мөнх тэнгэрийн бичиг-2023”үзэсгэлэн нээгдэнэ.
14.00-19.00 цагт: СБД Дамбадаржаа, Өвөр согоотод “Тэнгэрийн сургууль”-ийн
төрийн тэнхимд: Үндэсний үзлийн чиг баримжаатай улс төрийн
намуудын анхдугаар зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг “Нийгмийн зөвшил-Үндэсний сэргэн мандалт” сэдвээр болно.