Хил орчимд Алтайн 2477 аргаль хонины тархац, байршлыг тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хил орчмын 111 цэгт Алтайн 2477 тооны аргаль хонины тархац, байршил, тоо толгойг байгааг тогтоожээ.
Хил
дамнасан бүс дэх “Алтайн аргаль хонины хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн
хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын
Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А”,“Б” хэсэг, түүний орчны бүс, ОХУ-ын Сайлюгемийн
үндсэн паркийн хилийн бүс нутаг дэвсгэр дэх Алтайн аргаль хонины тооллого хийжээ. Тооллогыг ДБХС (WWF)-ийн
Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Алтайн нурууны УТХГН-ийн хамгаалалтын
захиргаа, Орчны бүсийн сумдын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран
гүйцэтгэснийг БОАЖЯ мэдээлэв.