Ёкозүна Тэрүнофүжи энэ удаагийн башёг өнжинө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 12-нд Фүкүокад эхлэх 11 дүгээр сарын тэмцээнд зодоглохгүй өнжинө.
Түүний багш Исэгахама ояката "Уг нь
барилдах зорилготой бэлтгэл хийж байсан ч болохгүй юм болдоггүй л юм байна.
Өвдөг, нурууны байдал гайгүй байгаа ч урагш довтлоход маш их өвдөж байгаа
гэсэн. Ирэх нэгдүгээр сарын тэмцээнд зодоглох зорилгоор эмчилгээгээ
үргэлжлүүлнэ" гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 
Ёкозүна Тэрүнофүжи энэ жил ганц Зуны тэмцээнд л бүтэн барилдсан юм.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    