ДОРНОД: Аймаг дундын отрын бүсэд 92 малчин өрх оторлохоор саналаа ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-09 19:28:44

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Чойбалсан сумын нутагт 92 малчин өрх оторлохоор саналаа ирүүлжээ. Тодруулбал, тус сумын отрын бүсэд өвөлжиж, хаваржих малын тоо толгойг тогтоох орон тооны бус зөвлөлийн хурлаар Баянтүмэн, Дашбалбар, Цагаан-Овоо, Чулуунхороот сумын дээрх тооны малыг өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Засгийн газрын 2009 оны тогтоолоор Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124 мянган га газрыг аймаг дундын отрын нөөц бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан байдаг.


Харин өнөөдрийн байдлаар хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгаас мянга гаруй толгой малтай нэг малчин өрх Баянтүмэн сумын Хавхт гэдэг газарт отроор ирээд байна. Ноднин жил Дорнод аймгийн нутагт бусад аймаг, сумаас 37 малчин өрхийн 38 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байжээ.   

Холбоотой мэдээ